Д.Трамп Германы автомашин үйлдвэрлэгч компаниудын тэргүүнүүдтэй ярилцахыг хүсч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-22 14:39:35

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Худалдааны шинэ хэлэлцээр байгуулах талаар Европын Холбоотой яриа хэлэлцээ хийх явцыг хурдасгахын тулд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Германы Volkswagen, BMW, Daimler зэрэг автомашины томоохон компаниудын тэргүүнүүдийг Цагаан ордонд урих асуудлыг судалж байгаа аж. Энэ тухай Америкийн “The Wall Street Journal” сонин мэдээлжээ.


Эдгээр компанийн тэргүүнүүдийг ойрын хугацаанд Цагаан ордонд хүлээн авч магадгүй аж. Уулзалтад Америкийн талаас худалдааны сайд Уилбур Росс, худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, төрийн тэргүүний эдийн засгийн ерөнхий зөвлөх Лоуренс Кадлоу нар оролцох төлөвтэй байна.


The Wall Street Journal” сонины мэдээлснээр, энэ уулзалтын үеэр Цагаан ордон АНУ дахь Volkswagen, BMW, Daimler зэрэг компанийн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эд ангиудын импортоос хараат байдлыг бууруулахын тулд  бүрэлдэхүүн хэсгүүдийн үйлдвэрлэлийг мужуудад шилжүүлэхэд гол анхаарлаа хандуулах төлөвтэй байгаа аж. Германы автомашин үйлдвэрлэгчид үүнийг эсэргүүцэж байгаа бөгөөд 2009 оноос хойш тэд тус улсад үйлдвэрлэлийг 4 дахин нэмэгдүүлснээ илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ