Сэтгүүлч мэргэжил дэлхийн хамгийн аюултай мэргэжлүүдийн нэг хэвээр байна

Дэлхийн мэдээ | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-22 13:48:44

ПАРИС. /ТАСС/.Сэтгүүлч мэргэжил нь дэлхийн хамгийн аюултай мэргэжлүүдийн нэг хэвээр байна гэж Олон улсын мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрийн засгийн газар хоорондын зөвлөлөөс НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага буюу ЮНЕСКО-гийн зөвөлгөөнд тараасан илтгэлд дурджээ.


Баримт бичигт дурдсанаар, 2016-2017 онд 182 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж явахдаа амиа алджээ. Эдгээрээс дийлэнх нь буюу 54 сурвалжлагч Ази Номхон далайн бүс нутагт амиа алдсан хэрэг бүртгэгджээ. Хоёрдагаар байрт Ойрхи Дорнод болон Латин Америк орсон байна. Түүнчлэн энэ хугацаанд Африкт 13, Баруун Европ болон Хойд Америкт 11, Төв болон Зүүн Европт 4 хүн тус бүр амиа насаа алдсан байна.


Амиа алдсан эмэгтэй сэтгүүлчдийн тоо нэмэгдэж байгаа нь Олон улсын хөтөлбөрийн удирдлагыг санааг зовоож байна. Тухайлбал, өнгөрсөн онд 11 эмэгтэй сэтгүүлч амиа алдсаныг хувиар илэрхийлвэл 14 хувь байсан бол энэ хувь нь 5 жилийн өмнө 4 байжээ.  


Мөн тус илтгэлд иймэрхүү гэмт хэргийг ял шийтгэлгүй өнгөрөөх нь ноцтой асуудал болоод байгаа талаар онцлон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ