Жүжигчин Хью Лорид Британийн эзэнт гүрний одон гардуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-22 12:31:23

МОСКВА. /АиФ/.  “Хаус эмч” цуврал кино болон өөр олон кинонд бүтээсэн дүрээрээ алдартай жүжигчин Хью Лорид Их Британийн эзэнт гүрний 3 дугаар зэргийн одон гардуулсан тухай хааны гэр бүлийн хэвлэлийн албан “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Букингемийн ордонд болсон уг шагнал гардуулах ёслолд Уэльсийн хунтайж Чарльз оролцсон байна.


“Жүжигчин Хью Лорид жүжгийн урлагт гаргасан хичээл зүтгэлийнх нь төлөө Их Британийн эзэнт гүрний одонг гардууллаа” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.  


Өдгөө 59 настай жүжигчин Хью Лори нь “Живс болон Вустер”, “Хаус эмч”, “Фрай болон Лоригийн шоу” зэрэг цувралд бүтээсэн дүрүүдээрээ алдартай нэгэн юм. 

Холбоотой мэдээ