Солонготын даваанд осолдож гэмтсэн дөрвөн хүний нэгийн бие муу байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-11-22 12:23:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албаны шалгалтаар явж байсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Сангийн яамны албан хаагчид Солонготын даваанд онхолдсон байна. Тэд төрийн албаны аттестачлалын шалгалт явуулах зорилгоор хөдөө орон нутагт ажиллаж байхдаа  энэ сарын 21-22-нийг шилжих шөнө осолд оржээ. Ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Өчигдөр 20.30 цагт Ланд-200 автомашин гүүрний далангийн эрэг мөргөснөөс болж осол гарсан. Ослын улмаас  нэг эмэгтэй, гурван эрэгтэй  хүнд гэмтсэн. Тэд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа ч нэг эмэгтэй  нь  одоог хүртэл ухаан ороогүй байна” гэв. Өнөөдөр өглөө 8.40 цагт Улаанбаатараас өвчтөнүүдийг авч явахаар нисдэг тэрэг явжээ.

Холбоотой мэдээ