Хойд туйлд нохой чаргаар аялах багийг тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-22 11:45:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хойд туйлд болох “Fjallraven-2019” нохой чаргаар аялах эрхийн төлөө онлайн санал асуулга энэ 11 дүгээр сарын 15-наас албан ёсоор эхэлжээ.

“Fjallraven” нохой чарганы уралдааны өмнөх жилүүдийн ялагчид Монголоос "цэнхэр үст" Э.Цэрэн 2015, АНУ бүсээс Б.Загдаа 2016, Бааска 2017, C.Номин 2018 нар тодорч байсан юм. Энэ жилийн хувьд оролцох улс орнуудыг 10 бүс болгон хуваасан бөгөөд 3 бүсээс нь монгол эрчүүд өрсөлдөнө.

Хойд Америкаас “Номадик хайкинг” клубын Д.Түвшинбаяр, Шведээс Энхсаруул, Монголоос “Хамтдаа алхацгаая” клубын уулын болон хэт холын зайн гүйгч, алхагч, аялагч, авирагч З. Лхагважаргал өрсөлдөж байна.

Дашрамд сонирхуулахад, монгол залуусын Хойд туйлын бүсэд болох нохой чарганы олон улсын экспедицэд оролцож, туйлын туяа харах хүсэл мөрөөдлийг дэмжиж https://polar.fjallraven.com/contestant/?id=4793 линк рүү орж саналаа өгч болох юм.

Холбоотой мэдээ