УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-11-22 11:57:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 11.52 цагт 50.6 хувийн ирцтэй эхэллээ. Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 11 асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга танилцууллаа.


Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. Уг дүгнэлтэд Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн дурьдсан байна. Өчигдөр буюу энэ сарын 21-нд болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх дүгнэлтийг хүлээн авах нь зөв хэмээн үзсэн юм.

Холбоотой мэдээ