Шри Ланкаас олсон бөөнөөр нь оршуулсан булш хамгийн томд тооцогдох болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-11-22 10:59:56

КОЛОМБО. /BBC/. Энэ оны эхээр Шри Ланка улсын баруун хойд нутгийн Маннар суурингаас илрүүлсэн бөөнөөр нь оршуулсан булш нь тус улсаас олдсон энэ төрлийн хамгийн томд булшинд тооцогдох болжээ.


Тус улсад 2009 он хүртэл үргэлжилсэн иргэний дайны гол бүс нутгаас олсон уг булшнаас 230 гаруй хүний араг ясыг илрүүлжээ. Хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр, уг иргэний дайны үеэр багаар тооцоолоход 20 мянга орчим хүн сураггүй болсон аж.


Шри Ланка улсын цэргийн хүчин болон салан тусгаарлагч “Тамиль” хөдөлгөөний босогчдын хооронд 26 жилийн турш үргэлжилсэн дайны улмаас 100 мянга гаруй хүн амь үрэгдсэн байна.


2018 оны эхээр Маннар сууринд шинээр барилга барих ажиллагааны үеэр хүний араг яс олдох болсноос үүдэн уг бүс нутагт нарийвчилсан малтлага ажил явуулах шийдвэрийг тус улсын шүүхээс гаргасан ажээ. 

Холбоотой мэдээ