НАСА-гийн сансрын төхөөрөмж ирэх долоо хоногт Ангараг дээр газардана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын сансар судлалын агентлагийн /НАСА/ “InSight” сансрын төхөөрөмж зургаан сарын турш 480 сая километр замыг туулсны дараа ирэх долоо хоногийн даваа гарагт Ангараг гараг дээр газардана.
Өнгөрсөн тавдугаар сарын 5-нд хөөргөсөн уг төхөөрөмж нь 2012 онд Ангараг гараг
руу хөөргөж, уг гарагийн талаар судалсан тандалтын төхөөрөмжөөс хойш хөөргөсөн
анхны төхөөрөмж юм.
НАСА-гийн мэдээлснээр, дээрх төхөөрөмжийг 11 дүгээр сарын 26-ны өдрийн 15
цагийн орчимд газардана хэмээн тооцоолж байгаа аж.
“InSight” сансрын төхөөрөмжийн зорилго нь Ангараг гарагийн дотоод орчныг судалж, уг
гараг хэрхэн бүрэлдсэнийг олж тогтоох юм" гэж НАСА-гийн мэргэжилтэн Брюс Банердт
лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
Мөн Ангарагийн гадаргуу доорх геофизик шинж чанаруудыг судлах бөгөөд үүнд
газар хөдлөлт болон гадаргын дулаан зэрэг багтах юм.