Усны хамгаалалтын бүсэд байгаа 164 нүхэн жорлонг солих шаардлагатайг онцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-21 20:56:51
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Баян-Өндөр сумын хөрсний бохирдлын судалгааг “Монголын нийгмийн эрүүл мэнд судлаач залуучуудын холбоо” нийгэмд үйлчлэх ТББ  гүйцэтгэжээ. Судалгааны дүнг өнөөдөр сумын удирдлагуудад танилцууллаа.

Судалгаагаар, Баян-Өндөр сумын гэр хорооллын гудамж болон сургууль, цэцэрлэг орчмын хөрс нь гэдэсний савханцарын нянгийн бохирдолтой гарчээ. Мөн перфингисийн таньцаар гэр хороолол болон хогийн цэг орчмын хөрс нь төв орчмын хөрстэй харьцуулахад илүү бохирдолтой байсан аж. Харин гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян /шигелла, сальмонелла / бүх дээжинд илрээгүй байна.

Баян-Өндөр сумын гэр хорооллын 14 багт стандартын шаардлага хангаагүй 12.500 нүхэн жорлон байдаг. Иймд гэр хороололд Эко 00”-г сууриллуулах, инженерийн шугам сүлжээнд холбох зайлшгүй шаардлага тулгарч байгаа бөгөөд нэн түрүүнд газрын доорх усны хамгаалалтын бүсэд байгаа 164 нүхэн жорлонг солих шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.

Хөрсний бохирдлын дээжийг 50 цэгт 6-9 дүгээр сард авч 24 цагийн дотор МХЕГ-т хүргүүлсэн байна.


 

Холбоотой мэдээ