Кёкүтэнхо Н.Цэвэгням Налайхын эмнэлэгт диализын 5 аппарат хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-22 11:13:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУГТ, Кёкүтэнхо Н.Цэвэгням төрсөн Налайх дүүргийнхээ Эрүүл мэндийн төвд “Niprk Surdial 55 plus” маркийн диализын 5 аппарат хандивлав.

Эрүүл мэндийн салбарт хамгийн эрэлттэй байгаа энэхүү аппарат нь цагаа олсон чухал бэлэг боллоо. Өнөөдрийн байдлаар бөөрний дутагдалд орсон дүүргийн иргэд диализын аппаратад орохын тулд зөвхөн Улсын нэгдүгээр эмнэлэгт очдог. Харин одооноос дүүргийн Эрүүл мэндийн төвдөө энэхүү аппаратаар үйлчлүүлэх боломжтой болсон. Цус шүүх тасгийг ирэх сард нээн ажиллуулахаар боллоо хэмээн тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хэлж байв.

Н.Цэвэгнямын хувьд 2009 онд аавыгаа бөөрний дутагдал гэх аюулт өвчнөөр алдсан. Тэр цагаас Налайх дүүрэгт диализын аппарат авч өгч олон хүний амийг аварна хэмээн бодож байснаа ийнхүү гүйцэлдүүлжээ. Мөн Налайхын Яаралтай түргэн тусламжийн төвд өмнө нь эмнэлгийн тусгай тоноглолтой автомашин хандивлаж байжээ.

Тэрбээр 2012 оны 5 дугаар сард Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд түрүүлж байсан. Зодог тайлснаасаа хойш буюу 2015 оны 7 сараас хойш Оошима ояката нэрээр сумогийн холбоондоо дасгалжуулагчаар ажиллаж байгаа билээ. 

Холбоотой мэдээ