Ханбогд сумаас Оюутолгой хүртэлх авто замыг ирэх сард хүлээлгэн өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-11-21 17:36:41

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Оюутолгой хүртэлх 39,1 км авто замыг энэ оны 12 дугаар сард хүлээлгэн өгнө.

Уг замын ажлыг Оюутолгой ХХК нь өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар хийж барьж байгуулж байгаа юм. Энэхүү зам ашиглалтад орсноор Ханбогд сумаас уурхайн талбарт хүрэх ажилчид тав тухтай замаар зорчих боломж бүрдэнэ. Мөн тоосжилт багасахаас гадна Ханбогд сумыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажилд дөхөм болох юм. Үүний дараа уурхайн талбараас Цогтцэций-Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтийн зам хүртэл 11 км шороон замыг хатуу хучилттай болгох талаар төлөвлөн ярилцаж байгаа аж. Хэрвээ энэхүү яригдаж буй авто зам баригдвал Ханбогд сум Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар бүрэн холбогдох юм.


Холбоотой мэдээ