“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлыг олон мянган ажилтан хангана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-21 14:15:17

БУЭНОС-АЙРЕС. /ТАСС/. Аргентины эрх баригчид “Их 20” бүлгийн улсуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлыг хангах ажилд хууль сахиулах байгууллагын 22 мянган ажилтныг оролцуулна гэж  Аргентины аюулгүй байдлын сайд Патрисия Буллрич мэдэгджээ.


"Аюулгүй байдлыг хангах ажилд хууль сахиулах байгууллагын 22 мянган ажилтныг оролцуулахаас гадна аюулгүй байдлын яамны 700 ажилтан бусад асуудлыг хариуцан ажиллах болно. Уулзалт аюулгүй, амар тайван болж өнгөрөхөд бид анхаарч ажиллана. Түүнчлэн албан ёсны төлөөлөгчдийг хүрэлцэн ирэхэд Эсейс нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.


Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод энэ сарын 30-наас ирэх сарын 1-н хүртэл үргэлжлэх “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын өдрүүдэд төмөр замын хөдөлгөөн, боомтуудыг хааж,  метроны үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох аж.  

Холбоотой мэдээ