С.Чимэдцэрэн агсны нэрэмжит бодлого бодолтын УАШТ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-21 14:06:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шатрын холбооны Шатрын бодлого зохиомжийн хүндэт мастер ОУШХМ, шатрын нэрт зүтгэлтэн С.Чимэдцэрэн агсны нэрэмжит бодлого бодолтын 2018 оны УАШТ 11 дүгээр сарын 30-нд болно.

Энэхүү тэмцээн нь шатрын бодлого сонирхогчдын хүрээг өргөтгөх, олон улсын түвшинд өрсөлдөх шилдэг бодогчдыг төрүүлэх зорилготой. С.Чимэдцэрэн агсны үр хүүхдүүд ивээн тэтгэдэг уламжлалт энэ тэмцээн ГХЯ-нд явагдах Эрдэнэ дайчин, хошой Чин ван Ханддоржийн нэрэмжит тэмцээний үеэр 11 дүгээр сарын 30-ны 17 цагаас 18 цаг 30 минутын хооронд болно.

Нээлттэй тус тэмцээнд нас, хүйс, цол зэрэг болон бодогчийн чансааг үл харгалзах юм. Шалгарсан бодогчдод цом, өргөмжлөл болон алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, мөн нэг эмэгтэй шилдэг бодогчид тусгай шагнал гардуулах юм байна.

Холбоотой мэдээ