Олимпын наадмын үеэр цаг урагшлуулах төлөвлөгөөг цуцалж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-21 14:02:58
twitter.com/Nyamkanmk

ТОКИО. /NHK/. Японы эрх баригчид “Токио-2020” олимпын наадмын үеэр цаг урагшлуулах төлөвлөгөөг цуцлахаар төлөвлөж байна.


Энэ төлөвлөгөөг цуцлах эсэхийг шийдэх уулзалт өнөөдөр болох бөгөөд шийдвэртэй холбоотой мэдээллийг Японы эрх баригч Либерал Ардчилсан намын хууль тогтоогчид удахгүй өгөх ажээ.


“Токио-2020” олимпын наадам болох үеэр цаг агаар хэт халах төлөвтэй байгаатай холбогдуулан уг төлөвлөгөөг санал болгосон байна. Гэвч Японы Бизнес эрхлэгчдийн холбоо болон бусад байгууллага зардал ихтэй, эрчим хүчний үр ашиг хязгаарлагдмал гэж уг төлөвлөгөөг эсэргүүцжээ.


Дээрх байгууллагууд энэ төлөвлөгөөнийхөө оронд марафон болон бусад гүйлтийн тэмцээний эхлэх цагийг өөрчлөх саналыг Японы Засгийн газар болон Олимпын зохион байгуулах хороонд дэвшүүлсэн байна.

Холбоотой мэдээ