Шатахуун тээвэрлэж явсан машин шатжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-21 14:00:19

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Мандах сумын нутагт шатахуун тээвэрлэж явсан хүнд даацын авто машин шатжээ.

Энэ хэрэг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны 14 цагийн үед гарсан аж. Эх сурвалжийн хэлж буйгаар Дорноговиос Өмнөговь аймгийн чиглэлд шатахуун ачиж явсан авто машины дугуйнд гал гарч улмаар шатахуунтай торхонд гал хүрснээр шатаж эхэлсэн аж.

Тухайн үед   орон нутгийн иргэд болон  уг замаар тээвэр хийж явсан бусад авто машины  жолооч нар ирж галыг унтраах гэж оролдсон байна. Мөн аймгийн ОБГ-ын Аврах гал унтраах 33 дугаар ангид мэдэгдсэнээр гал унтраах зургаан алба хаагч ирж галыг унтраажээ. Харин жолоочийн бие хэвийн байгаа аж. Албаныхны мэдээлснээр гал  дугуйнд нь эхэлж  гарчээ.   

Холбоотой мэдээ