АНУ БНХАУ-ын худалдааны бодлогыг дахин буруушаалаа

Дэлхийн мэдээ | Улс төр
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-21 13:15:35
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /ВВС/. БНХАУ “шударга бус” үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна гэж Д.Трампын Засаг захиргаа тус улсыг  дахин буруушаалаа. 


АНУ гэлтгүй зарим нэр бүхий орон БНХАУ-ын худалдааны бодлогыг буруушааж байгаа билээ. Үүний улмаас хоёр улсын хооронд худалдааны маргаан дэгдэж, харилцан татвар ногдуулах арга хэмжээ аваад байгаа юм. 


Энэ сарын сүүлээр Аргентинд болох “Их-20”-ын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар уулзах билээ. Энэхүү уулзалт хоёр улсын худалдааны маргааныг зохицуулах шийдэлд хүрч чадах эсэх нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна.


Гэвч АНУ-ын зүгээс хийж буй сүүлийн үеийн мэдэгдэл, мэдээллээс харахад хоёр улс тохиролцоонд хүрэх магадлал тун бага байгаа юм.

Холбоотой мэдээ