2019 оны тэтгэлэгт хөтөлбөрийн элсэлтийг нээлттэй зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-11-21 14:26:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага нь Ази-номхон далайн гишүүн орнуудын төрийн алба хаагч, хүний нөөцийн чадавхжуулах зорилгоор жил бүр магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд 2019 оны тэтгэлэгт хөтөлбөрийн элсэлтийг нээлттэй зарлав.

Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр урт хугацааны сургалт буюу магистр, докторын сургалтын зорилго нь гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд болж байна.

Магистрын сургалт: хоёр жил, 2019 оны 10 сараас 2021 оны 10 сар, докторын сургалт: гурван жил, 2019 оны 10 сараас 2022 оны 10 сар, Монгол, Филиппин, Вьетнам, Индонез, Мяньмар, Фижи, Шри-Ланка, Непал, Бангладеш, Пакистан, Иран зэрэг оронд Үндэсний Гамшгийн эрсдлийг бууруулах болон Гамшгийн эрсдлийн байгууллагад хамаарал бүхий үйл  байгууллага, агентлаг хамрагдах юм байна. Таван хүнийг шалгаруулж авах бөгөөд Онцгой байдлын салбарт ажиллахаас гадна Засгийн газрын агентлаг болон ГЭУБ тухайн салбарт 5-аас доошгүй жил ажилласан, боловсролын зэрэг, Бакалавр, англи хэлний зохих мэдлэгтэй /сургалтын материал болон судалгааны ажлууд англи хэлээр явагдана. Эрүүл мэнд, бие бялдар, сэтгэлзүйн хувьд эрүүл, ирээдүйд Гамшгийн эрсдлийг бууруулахад  ямар үүрэгтэй оролцох зорилгоо тодорхойлсон зэрэг шаардлага хангасан байна гэж ОБЕГ-аас мэдээлэв. Дэлгэрэнгүй мэдээллийг ОБЕГ-аас лавлаж болно.

Холбоотой мэдээ