Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-11-21 16:14:32

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын дарга болон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргын тамгын газрын дарга нараас ирүүлсэн сул орон тооны захиалгын дагуу дараахь орон тоонд сонгон шалгаруулалт болох аж.

Үүнд:Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны дарга, Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын үйлчилгээний тасгийн дарга, Шарын гол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга нарын сул орон тоонд Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалт зарлажээ.

Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдийг аймгийн ЗДТГ-ын 312 тоот өрөөнд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09:00-12:00, 14:00—17:00 цагийн хооронд бүртгэж, сонгон шалгаруулалтыг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулах аж.

Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn, аймгийн цахим хуудас www.darkhan.gov.mn, 7037-3778 дугаараас лавлах боломжтой аж.

 

Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ