Өмнөд Солонгосын төлөөлөгчийг Интерполын тэргүүнээр сонгохыг уриалжээ

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-21 11:03:29

ВАШИНГТОН. /ТАСС/. Өмнөд Солонгосын төлөөлөгч Ким Чен Янгийг Интерполын тэргүүний албан тушаад нэр дэвшүүлэхийг АНУ-ын эрх баригчид дэмжиж байгаа бөгөөд түүнд саналаа өгөхийг бусад улсад уриалжээ. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгдсэн байна.


"Ким Чен Янгийг бид бүрэн дэмжиж байна. Олон улсын хууль сахиулах томоохон байгууллагуудын нэгийг төлөөлөх итгэл хүлээлгэсэн, шударга тэргүүнийг сонгохыг бүх улсад уриалж байна. Ким Чен Янгийг Интерполын шинэ тэргүүний албан тушаалд тохирно гэж бид үзэж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Оросын иргэн Александр Прокопчукт Интерполын шинэ тэргүүнээр сонгогдох боломж олгохгүйн тулд тус байгууллагын Ерөнхий Ассамблейн гишүүдэд нөлөөлөхийг хүссэн нээлттэй захидлыг Америкийн Конгрессын хоёр танхимын гишүүд улсынхаа Ерөнхийлөгч Дональд Трампт илгээсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ. 

Холбоотой мэдээ