Карлос Гон компанийн сангаас гэр бүлийн аяллын зардлаа төлсөн байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-11-21 10:40:48

ТОКИО. /NHK/. Саяхан баривчлагдсан “Nissan” компанийн захирал Карлос Гон гэр бүлийн аяллын зардлаа төлөхдөө компанийн санг ашигласан байж магадгүй гэж телевизийн “NHK” суваг мэдээлэв.


Даваа гарагт К.Гоныг 2015 он хүртэлх таван жилийн хугацаанд 44 сая орчим ам.долларын ашиг орлогоо нуун дарагдуулсан хэрэгт сэжиглэн баривчилсан юм.


Эх сурвалжуудын мэдээлснээр, “Nissan” компаниас К.Гоны гэр бүлийг дөрвөн улсад тансаг зэрэглэлийн харшаар хангаж, олон арван сая ам.долларыг тэдний эрхэлдэг бизнест зориулан олгодог аж. Түүний харшууд Рио-Де-Жанейро, Бейрут, Парис болон Амстердамд байдаг ажээ.


Түүнчлэн “Nissan” компанийн охин компани К.Гоны гэр бүлийн аяллууд болон өөр бусад зардлын олон зуун мянган ам.долларыг төлдөг гэж нэмж мэдээлжээ. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. 

Холбоотой мэдээ