Байнгын хороо Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-21 08:34:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал 09.00 цагт Төсвийн байнгын хороо хуралдаж, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Харин үдээс хойш буюу 14.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг хүлээн авах эсэхийг хэлэлцэхээр товлосон байна.

Холбоотой мэдээ