Хөдөөгийн сургуульд суралцагчдын тоо буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-21 08:09:14

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн зарим сумдын ерөнхий боловсролын сургуульд суралцагч хүүхдүүдийн тоо жил бүр буурч байна.

Тус аймагт 200 гаас доош сурагчтай гурван сургууль байна. Алтанширээ, Сайхандулаан сум тус бүр 144, Улаанбадрах суманд 186 сурагч сурч буй.  Уг нь дээрх сумдад 300-400 орчим сурагч тогтмол хичээллэдэг байсан ч эцэг эхчүүд хүүхдүүдээ сумын сургуульд биш, аймгийн төвд сургах сонирхол их болжээ.

Учир нь  сайн багшид хүүхдээ даатгах, зах зээл бараадаж амьдралаа төвхнүүлэх гээд амьдралын шаардлагаар малчид, иргэд сумын төвөөс аймгийн төв рүү рүү шилжин суурьшиж буй. Гэхдээ бага насны хүүхдээ сургуульд сургахаар ээж нь дагаад аймагт ирдэг тул аав нь болоод бусад гэр бүлийнхэн нь хөдөө мал маллаж амьдрахаас өөр аргагүй байдалд хүрдэг аж.

Тиймээс боловсролын салбарт тулгамдаж буй дээрх асуудлыг шийдвэрлэх шаардлага байгааг аймгийн БСУГ-ын дарга Ч.Отгонбаяр хэлэв.  

Холбоотой мэдээ