Баянхонгорын нутгаар цасан болон шороон шуургатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-11-21 07:58:02

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногийн сүүлчээр Баянхонгор аймгийн нийт нутгаар хүчтэй салхи шуургатай, цаг агаар тогтворгүй байхыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

Салхи 23-нд Алтайн салбар уулсын нутгаар 10-12м/с, 25-нд ихэнх нутгаар 14-16м/с, зарим үед 18-20м/с хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна. Мөн өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар, 25-нд зарим газраар бага зэргийн цас орох аж.

Энэ сарын 23 хүртэл Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн, говийн нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус хүйтэн, Алтайн салбар уулсаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Мөн Эхийнголын нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байх аж.

Харин 22-24-нд хүйтний эрч суларч, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, говийн нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн салбар уулсаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Эхийнголын нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байх бол энэ сарын 25-наас нийт нутгаар хүйтэрнэ гэж  мэдээлэв.

Холбоотой мэдээ