Бүртгэлтэй ажилгүйчүүдийн олонх нь эмэгтэйчүүд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-11-21 14:16:40

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ оны эхний 10 сарын байдлаар Баянхонгор аймагт бүртгэлтэй ажилгүй иргэн 1232 болж, өмнөх сараас 7.1 хувиар өсчээ. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 700 буюу 56.8 хувь нь эмэгтэйчүүд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдэд Монгол Улсын хуулиар зөвшөөрөгдсөн хөдөлмөрлөх насны, хөдөлмөр эрхлэх чадвартай, цалин хөлстэй ажил болон хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй, тухайн үед ажиллахад бэлэн, цалин хөлстэй ажил идэвхтэй хайж байгаа Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн хүмүүс ордог аж. Бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 15-44 насныхан зонхилон хувь нь буюу 78.4 хувь, 45 дээш насныхан 21.6 хувийг эзэлж байна. Харин боловсролын түвшнээр харвал бүрэн дунд хүртэл боловсролтой иргэд 64.4 хувь, тусгай мэргэжлийн болон техникийн боловсролтой иргэд 12.7 хувь, дээд, магистр, докторын боловсролтой иргэд 22.9 хувийг тус тус эзэлжээ.

Эхний 10 сарын байдлаар бүртгэлтэй ажилгүйчүүдээс 685 иргэн ажилд зуучлагдан орсон бөгөөл 72.7 хувь нь 15-44 насныхан юм. Шинэ ажлын байранд нийт 290 иргэн ажиллаж байгаа бөгөөд үүний 57.6 хувь нь эмэгтэйчүүд байна. 

Холбоотой мэдээ