Хүн амын эрүүл мэндийн цахим санг үүсгэх үйлчилгээ амжилттай явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-21 15:11:15

Сэлэнгэ /МОНЦАМЭ/.  Сэлэнгэ аймгийн хэмжээнд өрнөж байгаа халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэг, оношлогоо, хүн амын эрүүл мэндийн цахим санг үүсгэх үйлчилгээ энэ удаа аймгийн төв Сүхбаатар сумын алслагдсан баг болох тавдугаар багийн ард иргэдэд хүрч үйлчиллээ.

Өнгөрсөн амралтын бямба, ням гарагуудад явагдсан эл үзлэг, оношлогоонд нийт 987 иргэнийг хамруулж, тус багийн 648 хүнийг цахим санд бүртгэн авчээ. Дээрх үйл ажиллагаанд хүүхэд өсвөр үеийн эмч нар /хөвгүүд, охид, сэтгэц/-ийн баг, цээжний хөндийн эмгэг илрүүлэх зөөврийн дижитал рентген аппарат бүхий баг, ЭХО, зүрхний цахилгаан бичлэг зэрэг 16 төрлийн нарийн мэргэжлийн эмч нарын цогц баг ажилласнаараа онцлог байв. Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө Сэлэнгэ аймгийн Засаг даргын санал, санаачлага, Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар хэрэгжиж буй эл ажил үр дүнтэй явагдаж байна. Сүхбаатар сумын хороолол буюу Бор гүвээний тавдугаар багт нийт 3756 иргэн амьдарч байгаа юм. 

Холбоотой мэдээ