"Тавантолгой" ХК-ийн хувьцаа 10.13 хувиар буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-11-20 17:57:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 79,186,130.00 төгрөгийн үнийн дүн бүхий 288,735 ширхэг хувьцаа арилжсанаас 10 компанийн хувьцааны ханш өсчээ.

 Тодруулбал 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Алтайн Зам" ХК-ийн AZH 14.97 хувиар,  "Хорин Хоёрдугаар Бааз" ХК-ийн AHH хувьцаа 14.63 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дөрвөн Уул" ХК-ийн DRU 14.99 хувиар, "Тавантолгой" ХК-ийн TTL хувьцаа 10.13 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 1.31 хувиар буурч 19637.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,305,189,026,564.61 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ