2018 оны шилдэг уран бүтээл, “Мөнгөн мод” цомын эздийг тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-11-20 17:27:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын дагуу 2018 оны шилдэг уран бүтээлчдэд нэр дэвшигчийн материалыг ирэх сарын 25-ны дотор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт хүлээн авна.

Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн байгууллагаас оны шилдэг уран бүтээлч шалгаруулах зорилгоор тайз, дэлгэцийн найруулагч, зураач, жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн төрлөөр шалгаруулалтыг явуулдаг бөгөөд шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд тус бүр 3 сая төгрөгийн шагнал, “Мөнгөн мод” цомыг гардуулдаг.

Холбоотой мэдээ