Умард Солонгос болон Орос улс залуучуудын солилцоог өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-20 15:00:40

ПХЕНЬЯН. / ТАСС/. Орос болон Умард Солонгосын төлөөлөгчид залуучуудын солилцооны хөтөлбөрийн тоог нэмэгдүүлэх талаар тохиролцсон тухай Залуучуудын асуудал эрхэлсэн холбооны агентлагийн дарга Александр Бугаев Умард Солонгосын багш бэлтгэх их сургуулийн оюутнуудтай уулзах үеэрээ хэлжээ.


"Сүүлийн жилүүдэд Орос, Умард Солонгос хоорондын залуучуудын солилцоо эрчимжсэн. Энэ хандлага хэвээр үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр улсын ард иргэдийн найрсаг харилцаа, нэгдэл нягтралыг залуучуудын тавих хүчин чармайлт бэхжүүлнэ” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.


Энэ уулзалтын үеэр Пхеньяны багшийн их сургуулийн төлөөлөгчид Умард Солонгосын багшийн мэргэжлийн бэлтгэл хэрхэн явагддаг талаар ярьсан байна. Уулзалт оюутнуудын дуу, бүжгийн хамтлагийн үзүүлбэрээр өндөрлөжээ. Залуу дуучид “Пхеньян хамгийн сайхан”, “Катюша”, “Смуглянка” зэрэг алдартай дуунуудыг дуулсан байна. 

Холбоотой мэдээ