Хөлөг онгоцнуудыг саатуулахаа зогсоохыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-20 14:19:25

ЛОНДОН. /РИА Новости/Азовын  тэнгист хөлөг онгоцыг саатуулахаа зогсоохыг Их Британи улс Орост уриалжээ. Энэ тухай Их Британийн гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.


Энэ оны хавар буюу Украины хилийн цэргүүд Азовын тэнгист Оросын далбаатай “Норд” хөлөг онгоцыг саатуулсан явдлаас хойш тус тэнгис дэх нөхцөл байдал хурцадсан юм. Хөлөг онгоцыг саатуулснаас хойш хагас жилийн дараа онгоцны байгийнхнийг эх оронд нь буцаасан хэдий ч онгоцны ахмад одоог хүртэл Украинд байгаа аж.  Түүнчлэн 8 дугаар сард Оросын “Механик Погодин” хөлөг онгоцыг саатуулжээ.


“Хөлөг онгоцуудыг Азовын тэнгист нэвтрэхэд саад учруулах, саатуулахыг зогсоохыг Орос улсад уриалж буй явдалд манай улс нэгдэж байна” хэмээн мэдэгдэлд тэмдэглэсэн байна. 


“Азовын тэнгис дэх Украины боомтууд руу чиглэсэн олон улсын хийгээд Украины хөлөг онгоцнуудад Орос улс болон тус улсын аюулгүй байдлын албаныхан саад учруулсаар байна” гэж Их Британийн ГХЯ-ны төлөөлөгч хэлсэн байна. 

Холбоотой мэдээ