Малжуулах хөтөлбөрт 178 сая төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-20 13:43:22

Дорноговь /МОНЦАМЭ/. “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол малчин”, “Малжуулах хөтөлбөр”-ийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд  2018 онд Дорноговь аймагт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 38  өрхийг малжуулжээ.

Үүнээс хонь 1918, ямаа 2102 байгаа аж. Энэ онд Дорноговь аймагт 45 малчин өрхөд 225 сая төгрөг  хуваарилсан бөгөөд 10 сарын байдлаар аймгийн хэмжээнд 178 сая төгрөгийг зарцуулаад байгаа юм. Мөн 11 суманд нийлүүлгийн бус үед бог малын хээлтүүлэгч ялган суурилсан маллагааны хөлс болох 2195 толгой малаар мөн л  25 өрхийг малжуулсан аж.

Малчин өрхийг малжуулах хөтөлбөрт хөдөлмөрийн чадвартай 15-39 насны хоёроос доошгүй гишүүнтэй, бог малд шилжүүлснээр 200 хүртэл толгой малтай малчин өрхийг хамруулсан бөгөөд  малчин өрх хоёр жилийн дотор хуваарийн дагуу тухайн хөрөнгийг 100 хувь эргүүлэн төлөх гэрээтэй.  

Холбоотой мэдээ