Кэти Перри- хамгийн өндөр орлоготой дуучин

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2018-11-20 13:41:55
НЬЮ-ЙОРК. /Lenta/. Америкийн дуучин Кэти Перри “Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучдын жагсаалтыг тэргүүлжээ. Дуучин бүсгүй жилийн хугацаанд 83 сая ам.долларын орлого олсон тухай тус сэтгүүлийн цахим хуудаст мэдээлсэн байна.

Жагсаалтын хоёрдугаарт 2016 онд хамгийн өндөр орлоготой дуучнаар тодорч байсан Тэйлор Свифт 80 сая ам.долларын орлогоороо бичигджээ. Гуравдугаарт, Бейонсе орсон байна. 2017 оны жагсаалтыг тэргүүлэгч Бейонсе энэ жил 65 сая ам.долларын ашиг орлого олсон байна.


Кэти Перри “Witness: The Tour” аялан тоглолтынхоо хүрээнд хийсэн 80 тоглолтынхоо ачаар жагсаалтыг дахин тэргүүлж чаджээ. Өнгөрсөн удаад дуучин бүсгүй “Forbes” сэтгүүлийн 2015 оны жагсаалтад 135 сая ам.долларын орлогоороо нэгдүгээрт бичигдэж байв.
Холбоотой мэдээ