НҮБ: Ирак хүүхдүүдийн 80 хувь нь хүчирхийлэлд өртөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-20 12:45:12
twitter.com/Nyamkanmk

НҮБ. /Anadolu/. Иракийн бага насны хүүхдүүдийн дийлэнх хувь нь хүчирхийллийн бай болж байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгдлээ.


Хамгийн ядуу хүүхдүүдийг чиглэсэн Засгийн газрын ямар ч тусламж, дэмжлэг байхгүй байна гэж Хүүхдийн сан өнгөрсөн долоон жилийн хугацаанд хийсэн иж бүрэн судалгаандаа үндэслэн мэдэгджээ.


“Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх үйл ажиллагаа сүүлийн үед намжиж байгаа хэдий ч хүүхдүүд гэртээ ч, сургууль дээрээ ч тэр хүчирхийлэлд өртөж байна гэж тус байгууллага мэдэгдэлдээ дурдлаа.


Үүний зэрэгцээ “Иракийн дунд сургуулийн боловсрол сул байгаагаас гадна улам бүр дордож байна. Ядуу гэр бүлээс гаралтай хүүхдүүдийн дөрөвний нэг хувь нь л ахлах сургуулийг төгсч байгаа бол чинээлэг айлын хүүхдүүдийн дөрөвний гурав хувь нь ахлах сургууль төгсч байгааг” энэхүү судалгааны үр дүнд олж мэджээ.


НҮБ-ын Хүүхдийн сан энэхүү судалгаа болон мэдэгдлээрээ дамжуулан “мөргөлдөөн, ядууралд өртсөн хүүхдүүдэд анхаарал хандуулж, хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг таслан зогсоох арга хэмжээ авахыг” Иракийн эрх баригчдад уриалсан байна.

Холбоотой мэдээ