Нийт 37,5 мянган га бэлчээр усжууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-20 12:41:22

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ 2018 онд аймгийн хэмжээнд нийт 25 инженерийн хийцтэй худаг ашиглалтад оруулжээ.

Тодруулбал улсын төсвийн хөрөнгөөр долоо, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гурав, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дөрөв, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуй нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд  тав, малчид өөрсдийн хөрөнгөөр зургаан инженерийн хийцтэй худгийг гаргасан аж.

Ингэснээр  37,5 мянган га бэлчээрийг усжуулж, 60,0 мянган толгой малыг услах боломж бүрдсэн талаар аймгийн ХХААГ-аас мэдээлэв.    

Холбоотой мэдээ