270 гаруй хүүхдэд амны хөндийн үзлэг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-21 11:49:26


   Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын “Ирээдүй” тавдугаар цэцэрлэгийн хамт олон Амны хөндийг эрүүлжүүлэх ажлын хүрээнд цэцэрлэгийнхээ зургаан бүлгийн 270 гаруй хүүхдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийсэн байна.

Энэ үеэр өнгөц цооролттой 91 хүүхдийн 322 шүдэнд сафройд түрхжээ. Мөн шүдэнд нь эмчилгээ хийх шаардлагатай хүүхдүүдийг эцэг эхтэй нь хамтран аймгийн Нэгдсэн эмнэлгээр эмчилгээ хийлгэхээр болсон байна. Цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдийн амны хөндийг эрүүлжүүлэх ажлыг тус цэцэрлэгийн эмч Т.Ундармаа санаачилсан бөгөөд улмаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүдний тасгийн эмч О.Балжинням, О.Энхтайван, сувилагч Б.Удвал нартай хамтран энэ ажлын ард гарчээ.

Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Бяцхан үрсийн маань эрүүл мэндийн төлөө чин сэтгэлээсээ сэтгэл гарган ажилласан эмч нартаа баярлалаа” хэмээн тус цэцэрлэгийн багачуудын эцэг эхчүүд хэлж байв.

 

Холбоотой мэдээ