Венесуэлээс 4 сая гаруй хүн дүрвэн гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-20 12:07:37

МЕХИКО. /РИА Новости/Николас Мадуро 2013 онд төрийн тэргүүний албыг хашиж эхэлснээс хойш 4 сая гаруй иргэн Венесуэлийг орхин явсан тухай судалгаа шинжилгээний “Consultores 21” компани илтгэлдээ дурдсан байна.


НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэд дээд комиссарын газар болон Олон улсын шилжилт суурьшлын байгууллагын өмнө нь мэдэгдсэнээр, Венесуэлийг орхин явсан цагаачдын тоо 3 сая байжээ. Венесуэлийг орхин явсан 2,4 сая орчим цагаач болон дүрвэгчийг Латин Америк болон Карибын тэнгисийн сав газрын орнууд хүлээн авчээ.


Consultores 21” компанийн мэдээлснээр, дүрвэгсдийн тоо энэ оны сүүлчээр 4,6 сая давж магадгүй аж. Венесуэл улс нь 31 сая хүн амтай юм.


Венесуэл улсад эдийн засгийн хямрал удаан үргэлжилж байгаа юм. Олон улсын валютын сангийн таамаглаж байгаагаар, 2018 оны эцэс гэхэд тус улсын инфляцийн түвшин 1 сая хувьд хүрж магадгүй байна.


 

Холбоотой мэдээ