АНУ "Талибан" бүлэглэлтэй тохиролцоонд хүрч чадсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-20 11:45:36
twitter.com/Nyamkanmk

КАБУЛ. /Reuters/. “Талибан” бүлэглэл болон Афганистаны асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч хоорондын уулзалт гурван өдөр үргэлжилсэн боловч талууд энхийн хэлэлцээг эхлүүлэх замыг тавих тохиролцоонд хүрч чадсангүй.


НАТО 2014 онд Афганистан дахь цэргийн ажиллагаагаа зогсоосноос хойш тус улсын аюулгүй байдал доройтож эхэлсэн юм. 


“Талибан” бүлэглэлийн удирдагчид өнгөрсөн долоо хоногт Катарт АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзадтай уулзсан байна.


Энэхүү уулзалт нь урьдчилсан яриа хэлэлцээний зорилготой байсан боловч ямар нэг тохиролцоонд хүрч чадсангүй. Учир нь “Талибан”-ы удирдагчид АНУ-ын зүгээс тогтоосон яриа хэлэлцээг дуусгах сүүлчийн хугацааг хүлээн зөвшөөрөөгүй байна.


"Яриа хэлэлцээг дуусгаж, найрамдлын гэрээг байгуулах өдрийг ирэх оны дөрөвдүгээр сарын 20-нд гэж тогтоосон боловч "Талибан"-ы төлөөлөгчид хүлээн зөвшөөрсөнгүй. 4 дүгээр сарын 20-ныг сонгосон явдал нь тухайн өдөр Афганистаны Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбоотой юм" гэж Афганистан гаралтай АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзад хэллээ.

Холбоотой мэдээ