Хууль зүйн зөвлөлгөө өгөх өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-11-20 10:53:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ-ын Хууль, эрхзүй хэлтсээс нутгийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг тогтмол зохион байгуулдаг.Энэ удаагийн өдөрлөгийг энэ сарын 21-ний өдрийн лхагва гаригт нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбар /Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил/-ын байранд 09:00-16:00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ.


Холбоотой мэдээ