Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж “Их 20”-ийн уулзалтад оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-11-20 09:28:39

ЭР-РИЯД. /NHK/. Энэ сарын эцсээр Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо эхлэх “Их 20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Сальман оролцоно. Энэ талаар телевизийн “Аль-Арабия” суваг даваа гарагт мэдээлэв.


Сүүлийн үед угсаа залгамжлах хунтайж Турк дахь Саудын Арабын Консулын газарт сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ.


Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, сэтгүүлчийн амийг хөнөөх тушаалыг М.Сальман өгсөн гэж АНУ-ын Тагнуулын төв газар мэдэгдсэн аж. Харин энэхүү мэдээллийг Саудын Арабын засгийн газар үгүйсгэсээр байгаа юм.


“Угсаа залгамжлах хунтайж “Их 20”-ийн уулзалтаар дамжуулан өөрийн хаант улс дахь байр сууриа бат бөх гэдгийг харуулж, АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп болон бусад орны удирдагчдад гэм буруугүй гэдгээ нотлохыг эрмэлзэж байна” гэж ажиглагчид үзэж байгаа тухай "NHK" сувгийн мэдээнд тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ