Хөдөөгийн 88 багийн Засаг дарга унаатай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-11-20 12:47:09

Завхан/МОНЦАМЭ/.Завханы ЗДТГ-аас энэ жил ард иргэдээ сонсох аяныг өрнүүлж иргэдээс санал авсаны дагуу хөдөөгийн 88 багийн Засаг даргад мотоцикль гардууллаа.

Хөдөөгийн багийн дарга нар ихэвчлэн хувийн унаагаараа төрийн үйлчилгээг үзүүлдэг төдийгүй зарим унаагүй багийн Засаг дарга төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх тал дээр бэрхшээлтэй байжээ.

Мөн хөдөөгийн багийн ИНХ-ын дарга нарт зөөврийн компьютер, багийн эмч нарт эмийн эргэлтийн санд нь зориулж тус бүр 100 мянган төгрөгийг аймгийн ЗДТГ-аас шийдвэрлэж өгчээ. Баг бол засаг захиргааны анхан шатны нэгж тиймдээ ч жинхэнэ иргэдтэй ойр ажиллах, иргэн бүрт, малчин бүрт төрийн үйлчилгээг хүргэдэг амаргүй алба юм.

Тийм учраас бид төрийн үйлчилгээг иргэнд илүү ойртуулахын тулд энд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажиллах нөхцлийг нь хангах зорилт тавьсан. Цаашид Багийн Засаг дарга, түүний багийн төрийн албан хаагчид маань төрийн үйлчилгээг чанартай хүргэх мэдлэг мэдээлэлтэй болж, иргэддээ хүртээмжтэй хүрч ажиллах нөхцөл бүрдлээ хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ