Аймгийн төвд мотоциклын хөдөлгөөнийг түр хязгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-20 12:58:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын захирамжаар тухайн сумын нутаг дэвсгэрт энэ долоо хоногоос мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглолоо.

Энэ тухай Өлгий сумын Засаг дарга Х.Бахытхумараас тодруулахад, "Өнгөрсөн долоо хоногт манай аймгийн нутаг дэвсгэрт цас орж, замд халтиргаа гулгаа үүссэн. Тийм учраас болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хот дотор мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг ирэх оны дөрөвдүгээр сарын нэгний өдрийг хүртэл түр хориглож байна" гэв. 

Дээрх захирамжийн биелэлтэд аймгийн Цагдаагийн газар хяналт тавьж ажиллаж буй.


Холбоотой мэдээ