Төлөөлөгчийн өдрөөр 150 гаруй иргэн эрүүл мэндийн үзлэгт хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-11-20 09:39:29

Завхан/МОНЦАМЭ/.Завханы асуманд төлөөлөгчийн нэг өдөр арга хэмжээ болж 150 гаруй иргэн эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагджээ.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас жил бүр аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай аж. Энэ өдөр тухайн сумаас аймгийн ИТХ-д сонгогдон ажиллаж буй төлөөлөгч жилийн турш зохион байгуулсан үйл ажиллагаагаа тайлагнаж иргэд үнэлж дүгнэдэг төдийгүй санал хүсэлтийг сонсдог ажээ.

Энэ удаагийн төлөөлөгчийн өдрөөр “Одчим наран” эмнэлгийн эмч нар эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж эмэгтэйчүүд эхо, дотор, зүрх судасны үзлэгийг хийжээ.Түүнчлэн иргэдэд өвдөхгүй байх, өвчлөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байх талаар зөвлөгөө өгчээ.

Энэ үеэр спортын гурван төрөл, урлагийн хоёр төрлөөр багуудын дунд тэмцээн зохион байгуулж төрөл тус бүрээр эхний гурван байрыг шалгаруулжахад тэргүүн байрт А.Ганзориг даргатай “Алтан” багт шилжин явах цомыг хадгалуулжээ. 

Холбоотой мэдээ