2014 оноос хойш бүртгэгдээгүй байсан дээрмийн хэрэг дахин гарах болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-11-21 11:31:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны орой 21 цагийн орчимд иргэн М-ийг харанхуй гудманд дээрэмдсэн хэрэг Сүхбаатар  аймгийн Цагдаагийн газарт бүртгэгдэн, улмаар эзэн холбогдогчийг тогтоон шалгаж байна. Тодруулбал, харанхуй гудамжинд явж байсан иргэний биед халдаж, гар цүнхэнд нь байсан эд зүйлийг авч зугтжээ.

Энэ талаар аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Буяннэмэх хэлэхдээ “Манай аймагт дээрэмдэх гэмт хэрэг бараг гардаггүй гэж хэлж болно. Өмнө нь 2014 онд ийм төрлийн гэмт хэрэг хоёр бүртгэгдэн хэрэг үйлдсэн хүмүүст ял шийтгэл ногдуулсан. Үүнээс хойш дээрмийн хэрэг нэг ч бүртгэгдээгүй байсан бол энэ сарын 13-нд ийм хэрэг гарлаа. Нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хорооллын гудамжууд гэрэлтүүлэг муу, нөгөө талаар албан байгууллагууд гадна талдаа болоод авто замууд дээр хяналтын камергүй зэрэг нь ийм төрлийн гэмт хэрэг дахин гарах нөхцөл болж байна гэж хэлж болно.” гэлээ.

Холбоотой мэдээ