Аялал жуучлалынхан Хятад хэлний анхан шатны сургалтад хамарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-19 18:15:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах ажлын хүрээнд БОАЖЯ болон БНХАУ-ын ЭСЯ-ны дэргэдэх Хятадын соёлын төв хамтран аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй тур оператор компаниудын хөтөч тайлбарлагч, үйлчилгээний ажилчдад зориулсан  “Хятад хэлний анхан шатны мэдлэг олгох” сургалтыг эхлүүллээ.


Энэ оны 11 дүгээр сарын 19-нээс 12 дугаар сарын 20-ны хооронд болох сургалтад Монголын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй  тур оператор компаниудын хөтөч тайлбарлагч, үйлчилгээний ажилчид 20 гаруй хүн хамрагдаж байна. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд  БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баясгалан,  БНХАУ-н ЭСЯ-ны Соёлын нарийн бичгийн дарга н.Хүчирхэг нар оролцлоо.

 

Холбоотой мэдээ