Хятад, Америкийн санал зөрөлдөөнд Япон улс санаа зовж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-19 17:20:41

ТОКИО. /ТАСС/. Папуа Шинэ Гвинейд болсон Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр үүссэн Хятад, Америкийн санал зөрөлдөөнд Японы засгийн газар санаа зовниж байна гэж тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгджээ.


"Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа дахь нөхцөл байдалд бидний сэтгэл түгшиж байна. АНУ болон Хятад улс дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжилтөд чиглэгдсэн харилцааг бий болгох нь Азид төдийгүй дэлхий дахинд маш чухал юм. Япон улс бие биенийхээ эсрэг нэмэгдүүлсэн татвар ногдуулсан АНУ болон Хятад улс хоорондын худалдаанд өрнөх нөхцөл байдлыг сайтар ажиглах бодолтой байна” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.


АНУ болон БНХАУ-ын худалдааны маргааны улмаас АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт анх удаа удирдагчдын хамтарсан мэдэгдэлгүй өндөрлөсөн юм. 

Холбоотой мэдээ