Баянхонгорын бүх сум газарзүйн атластай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-11-19 16:33:22
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Ном эрдэм" аяны хүрээнд "Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалъя, Баянхонгор нутгаа судалж мэдэцгээе" дэвжээ тэмцээнийг ЕБС-ийн сурагчдын дунд зохион явуулжээ.
Тэмцээний хүрээнд аймгийн сум бүр байгаль экологи, соёл иргэншил, ёс заншил, өв уламжлал, хөгжил дэвшил гээд нийт 20 гаруй чиглэлийн судалгаа бүхий гарын авлага буюу газарзүйн атласыг гаргасан байна. Мөн дээрх онцлогуудыг тусгасан арвин их үзмэртэй үзэсгэлэнг ч мөн үеэр дэлгэжээ.
Маш олон хүмүүс хүч хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө зардал гаргаж хийсэн дээрх бүтээлүүдийг тусгай ажлын хэсэг байгуулагдаж, мэргэжлийн түвшинд боловсруулан Баянхонгор аймгийн 20 сумын газарзүйн танин мэдэхүйн атласыг гаргах юм байна.
Холбоотой мэдээ