Өвлийн бэлтгэл 90 орчим хувьтай байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2018-11-19 16:41:00

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 87.7 хувь, малчин өрхүүдийн хувийн бэлтгэл 80 гаруй хувьтай байна.

Баацагаан, Богд, Хүрээмарал сумд өвлийн бэлтгэлээ хангалттай /100-аас дээш хувь/ базаасан бол Баян-Өндөр, Галуут, Эрдэнэцогт сумд 70-аас доош хувьтай байгаа ажээ.

Малчдын өвс тэжээлийн бэлтгэл 41 хувь буюу тааруу үзүүлэлттэй байгаа бол аймгийн аюулгүйн нөөц бэлтгэл 111 хувь, худгийн бэлэн байдал 98 хувь, малын усан хангамж 99 хувь, малчин өрхийн хашаа, бууцны хангамж 98 хувьтай гэсэн дүн гарчээ. 

Дашрамд дурдахад Баянхонгор аймгийн хэмжээнд бэлчээрийн хангамж 54.8 хувьтай байгаа бол Баянхонгор, Баянговь, Галуут, Хүрээмарал сумд 30 хүрэхгүй хувьтай буюу бэлчээрийн даац хэд дахин хэтрэлттэй байна.

Холбоотой мэдээ