Төрийн албаны тухай шинэчилсэн найруулгаар цуврал сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-19 14:06:25

Ховд/МОНЦАМЭ/Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөлгөөнөөс өгсөн чиглэлийн дагуу Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах ажил хийж байна.

Төрийн албаны ажилтнуудад хуулийн үзэл баримтлалыг ойлгуулж таниулах, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах, мэдлэг боловсрол, ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөр боловсруулан байгууллагын албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Долоо  хоног бүрийн баасан гарагийн байгууллагын сонсгол мэдээллийн цагаар энэ оны 10-р сарын 09-ээс эхлэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 4 удаагийн цуврал сургалтыг зохион байгуулсан байна.  Сургалтанд тус сумын 50 гаруй төрийн албан хаагчид оролцож тэд төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг судалж, хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлжээ. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 12 дугаар баталсан бөгөөд ирэх оны эхнээс мөрдөх юм. 

Холбоотой мэдээ