Улаанбаатар 09-11 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-11-19 08:16:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

2018 оны 11 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 16-21 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ