Энэ онд 54.9 мянган толгой мал оторлоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-18 19:40:05
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Энэ онд Орхон аймгийн  хоёр сумын 24 багийн 170 хот айл, 1011 өрхөд 130.5 мянган толгой мал өвөлжинө. Үүнийг хонин толгойд шилжүүлбэл 327.2 мянган толгой мал ажээ.  Энэ талаар аймгийн ХХААГ хөдөө аж ахуй, газар тариалангийн өвөлжилтийн талаар  мэдээлэх үеэрээ онцолсон юм.

 

Орхон аймагт бэлчээрийн даац 11 дахин хэтэрсэн байдаг тул өөр аймагт малаа оторлуулахаас өөр аргагүйд хүрдэг олон малчин өрх байдаг ажээ. Тодруулбал, бэлчээрийн хангамжаас шалтгаалсан 341 өрхийн 54.9 мянган толгой мал гадны аймаг суманд, 77 өрхийн 4.8 мянган толгой мал өөрийн аймагтаа болон Жаргалант суманд өвөлжинө. Энэ нь нийт мал сүргийн 45.7 хувь нь отроор өвөлжинө гэсэн үг юм. Мөн нийт малчин өрхийн 80 хувь нь усаар хангагдах буюу 162 уст цэг ашиглах төлөв гарчээ. Аймаг сумдын аюулгүй нөөц тэжээлийг нэгдсэн дүнгээр авч үзвэл байгалийн хадлан 218 тн, тэжээл 139,8 тн бэлтгэж бэлтгэл ажлын гүйцэтгэл 124 хувьтай хангасан байна.

 

Холбоотой мэдээ