“Уурхайчин” соёлын ордныхон “Янжинлхам” бурханд хүндэтгэл үзүүлж өвөл цагийн нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-17 21:26:40
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/   Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх  Уурхайчин соёлын ордны 40 жилийн ой болон өвөл цагийн соёл урлагийн нээлтийн арга хэмжээнд зориулан ордны их танхимын дэргэд залрах урлагийн охин тэнгэр “Янжинлхам” бурханд тус чуулгын уран бүтээлчид хүндэтгэл үзүүлж ном хурлаа. 

Уг бурхны хөргийг 2008 онд Эрдэнэт хотын зураач н.Төмөр бүтээсэн юм. Түүнээс хойш жил бүр Өвөл цагийн соёл урлагийн ажлын нээлтэд зориулж “Янжинлхам” бурхныг тахиж ном хурж, урлагийн охин тэнгэр ивээхийг бэлгэддэг юм.  

Энэ жилийн хувьд Уурхайчин соёлын ордны 40 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх “Уурхайчин соёлын ордон ойн  хүрээндээ Орхон аймгийн хүүхэд, залуучууд, ахмадуудын дунд цэнгээнт бүжгийн тэмцээн, Улаанбаатар хотод Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд, “Дуунд мөнхөрсөн Эрдэнэт” улсын уралдааныг зохион байгуулжээ.

Тус ордон бүжиг, дуу, хөгжим, драм зэрэг олон төрлийн дугуйлан хичээллэдэг юм.


  

Холбоотой мэдээ